“Би дахин Германы төлөө тоглохгүй… Гарал үүсэл, үндэс угсаагаар минь ялгаварлан гадуурхах, үл хүндлэх байдлыг мэдэрч байна” хэмээн Германы хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Месут Озил өөрийн твиттер хуудснаа жиргэсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна.
2010 оны Өмнөд Африкт зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-нээс хойш дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Месут Озил Туркийн шигшээ багт тоглох саналаас татгалзаж байсан удаатай.
Турк гаралтай Германы хөлбөмбөгийн шигшээ багийн онцлох тамирчин Месут Озилийг News агентлаг хүмүүс буландаа танилцуулж байна.
Месут Озиль нь Турк гэр бүлд отгон хүү нь болон 1988 оны аравдугаар сарын 15-нд Германы Гельзенкирхен хотод мэндэлсэн. Тэрбээр 29 настай, 180 см өндөр. Хоёр эгч, нэг ахтай. Түүний ах Мутлу Озиль ч мөн ч адил хөлбөмбөгөөр хичээлдэг байсан юм.
Английн ‘Арсенал’ клуб болон Германы хөлбөмбөгийн шигшээ багт 10 дугаартай тоглодог.
Лалын шашинтай тэрбээр тоглолтын өмнө Коран судрын эшлэлийг уншин, өөрийгөө зоригжуулдаг гэнэ. Месут Озиль нь Турк болон Германы иргэншилтэй.
Түүнийг төрөхөөс өмнө аав, ээж хоёр нь Туркээс ХБНГУ-руу цагаачилж очсон ажээ. Месут Озиль чөлөөт цагаараа шатар, компьютер тоглоом тоглох дуртай нэгэн. Тэрбээр турк, герман, англи, испани хэлээр чөлөөтэй ярьдаг юм байна.
Озиль багаасаа хөлбөмбөгт хорхойсож, үргэлж л талбай дээр өнждөг байсан гэдэг. Озиль хөлбөмбөгийн гараагаа өсч төрсөн Гельзенкирхений Schalke 04 клубээс эхлүүлсэн бөгөөд хоёр улирал тоглосныхоо дараа таван сая еврогоор Werder Bremen-д очсон юм.
Тэрбээр Европын болон дотоодын тэмцээнүүдээд өндөр амжилт гаргаж, улмаар олны анхаарлыг төвд оржээ. Ингээд амжилттай яваа залуу хөлбөмбөгчин 15 сая еврогоор Реал Мадридад шилжив.
Месут Озил 2010 оны Өмнөд Африкт зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-нд багаа хагас шигшээ хүртэл авч явж чадсан бөгөөд "Алтан бөмбөг"авардс-т нэр дэвшиж байв. Түүнд Туркийн шигшээ багт тоглох санал тавьж байсан ч хүлээж авахаас татгалзаж байсан удаатай.
Озиль шигшээ багтаа маш их амжилтыг авчирсан тоглогч бөгөөд Арсенал, Реал Мадридад тоглож байхдаа нэг ч тоглолт алдаж байгаагүй. Алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналдо Озильтой багаасаа ойр дотно өссөн гэдэг. Роналдо Озилийг маш их магтдаг ажээ.
Месут Озилийн нэрээр нэрлэгдсэн гудамж Туркийн хойд хэсэгт байрлах Зонгулдак мужийн Хар тэнгисийн Деврек дүүрэгт байдаг.
Зодог тайлсан нь:
Германы хөлбөмбөгийн шигшээ багт амжилттай тоглож, дэлхийн анхаарлын төвд байсан Месут Озиль тун харамсалтайгаар зодог тайлах болсон тухайгаа мэдэгдэв. Тэрбээр өөрийн твитерээр дамжуулан Германы шигшээ багт дахин тоглохгүй болсноо зарласан. Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шигшээ багаа ОХУ-д болсон ДАШТ-нд сүүлийн 80 жилд үзүүлээгүй хамгийн муу тоглолт үзүүлсэн гол шалтгаан нь Турк гаралтай Месут Озиль байсан хэмээн буруутгасан юм.
Өнгөрсөн тавдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Лондонд гурван өдрийн айлчлал хийх үеэрээ Месут Озильтой зургаа авхуулсан нь гал дээр тос нэмэхтэй адил зүйл болж Герман улсын үнэт зүйлтэй харшилж байна гэж шүүмжилсэн.
Ерөнхийлөгч Эрдагонтой хийсэн уулзалтын тухай Озиль ‘Бид ижил үндэстэн хүмүүсийн хувиар уулзан, хөлбөмбөгийн тухай ярилцсан. Түүний уриалгаас татгалзах нь үндэс угсаанаасаа урваж байгаатай адил хэрэг болно. Би тамирчин хүн. Би ямар ч улс төрийн асуудалд холбогдолгүй’ гэж тайлбарлажээ.
Мөн тэрбээр өөрийг нь шүүмжилж, Туркийн цагаач хэмээн ялгаварлан гадуурхаж байгаа хүмүүст хандан “Өөрийн үндэс угсаагаа мэдэж байх нь чухал зүйл. Яагаад үндэс угсаагаар минь ялгаварлаж, буруутгаад байгааг ойлгохгүй байна. Хэн ч Германы багийн төлөө амжилт гаргаж, тоглож байсныг минь ярихгүй атлаа Турк цагаачийн гэр бүлээс гаралтай гэдгээр минь ялгаварлах чинь гутамшигтай хэрэг’ гэжээ.
Озиль 2009 оноос хойш Германы шигшээ багт тоглож эхэлсэн бөгөөд нийт 92 тоглолтод оролцжээ. “Бид ялах үед би Герман, ялагдах үед цагаач болчихдог. Урьд өмнө нь би Германы шигшээ багийн өмсгөлийг бахархалтайгаар өмсдөг байсан. Одоо энэ хувцсыг дахин өмсөхийг хүсэхгүй байна” хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ нь түүний Германы багт оруулсан маш их хувь нэмрийг уландаа гишгэж, урмыг нь хугалсан үйл явдал болсон юм.
Озиль олон сайн дурын ажилд оролцож байсан бөгөөд олсон орлогоосоо буяны үйлст зарцуулдаг өглөгч нэгэн. Бразилийн өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулан 240,000 евро хандивласан.
Месут Озилийг хүмүүс Феррариг үндэслэгч Энзө Ферраритай адилтгадаг. Энзо Феррари нь 1988 оны наймдугаар сард нас барсан бол, Месут Озиль 1988 оны аравдугаар сард төрсөн.
Озиль эмэгтэй хүнийг сонголтын тал дээр мэдрэмжтэй нэгэн. Нэр холбогдсон эмэгтэйчүүд нь бүгд л авъяаслаг, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байдаг. Одоогийн найз бүсгүйтэйгээ нийлэхээсээ өмнө Мэнди Капристо гэх дуучин бүсгүйтэй долоон жил үерхсэн.
Харин одоо Озиль 2014 оны Туркийн миссээр өргөмжлөгдсөн, загвар өмсөгч, жүжигчин Амине Гюльш хэмээх үзэсгэлэнтэй эмэгтэйтэй үерхдэг.
Амине Оросын ДАШТ-ий үеэр Озилийг байнга дэмжиж, хажууд нь байсан. Тэд 2017 оноос хойш болзож эхэлсэн байна.
Холбоотой мэдээ