Хотын менежер Т.Гантөмөр зураглаач алгадсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Хотын менежер Т.Гантөмөр зураглаач алгадсан уу?

Хотын менежер Т.Гантөмөр зураглаач алгадсан уу?

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр UBS телевизийн зураглаачийг алгадсан гэх мэдээлэл цацагдаад байна.

Энэ үйл явдал Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн ажлын явцтай өнөөдөр Эрүүл мэндийн сайдыг танилцах үед болсон .

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнгээс сэтгүүлчид яриа авах үед зураглаач хотын менежер Т.Гантөмөрт хандан камерын өмнөөс холдоод өгөөч гэдэг хүсэлт тавихад зай тавиагүй. Үүнээс болж “нудралцсан” гэдэг яриа гараад байна.

Харин болсон үйл явдлыг харсан зарим хүмүүсийн тайлбараар бол яг ч бас санаатайгаар алгадчихаагүй гэдэг тайлбар хийж буй бол гурван ч удаа холдоод өгөөч гэдэг хүсэлт тавьж байхад менежер хөдлөөгүй, эсрэгээрээ зураглаачийг алгадсан гэдэг яриа ч байгаа юм.

Бие биедээ хүндэтгэлтэй хандаж, ойлголцож явахгүй бол горьгүй нь байна шүү.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж