Дэлхий дээр 14500 цөмийн зэвсэг бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Дэлхий дээр 14500 цөмийн зэвсэг бүртгэгджээ

Дэлхий дээр 14500 цөмийн зэвсэг бүртгэгджээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Финландын Хелсинк хотноо уулзсанаас хойш долоо хоног өнгөрчээ. Хоёр гүрний удирдагч эл уулзалтаар олон сэдвийн хүрээнд ярилцсан бөгөөд цөмийн зэвсгийн тухай асуудал нь хэн бүхний сонирхлыг татсан юм.

“Хэрэв боломжтой бол бууруулах, устгаж чадвал сайн. Гэхдээ зүүдэнд л бүтэх.  Цөмийн бөмбөгийн өсөлт бол том асуудал, дэлхий дээрх хамгийн том асуудал” хэмээн Трамп уулзалт албан ёсоор эхлэхээс өмнө Путинд ярьжээ.

“Бид өөрсдийн үүргийг ухамсарлаж дэлхийн энх тайвныг массаар устгах зэр зэвсгийг дэлгэрүүлж түгээхгүй байхад анхаарлаа хандуулах ёстой” гэж ОХУ-ын ерөнхийлөгч Путин уулзалтын үеэр хэлсэн аж.

Цөмийн зэр зэвсэг эзэмшдэг орнуудын жагсаалтыг хүргэж байна.

Хойд Солонгос

  • Нийт эзэмшдэг цөмийн зэвсэг: 10 – 20
  • Туршсан: 6
  • Анх туршсан огноо: 2006 оны Аравдугаар сард
  • Сүүлд туршсан огноо: 2017 оны Есдүгээр сард

Израиль Улс

  • Нийт нийт эзэмшдэг цөмийн зэвсэг: 80
  • Туршсан: 0
  • Анх туршсан огноо: Байхгүй
  • Сүүлд туршсан огноо: Байхгүй

Бүгд Найрамдах Энэтхэг Улс

  • Нийт нийт эзэмшдэг цөмийн зэвсэг: 120-ос 130
  • Туршсан: 3
  • Анх туршсан огноо: 1974 оны Тавдугаар сард
  • Сүүлд туршсан огноо: 1998 оны Тавдугаар сард

Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс

  • Нийт нийт эзэмшдэг цөмийн зэвсэг: 130-аас 140
  • Туршсан: 2
  • Анх туршсан огноо: 1998 оны Тавдугаар сард
  • Сүүлд туршсан огноо: 1998 оны Тавдугаар сард

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс

  • Нийт нийт эзэмшдэг цөмийн зэвсэг: 215
  • Туршсан: 45
  • Анх туршсан огноо: 1952 оны Аравдугаар сард
  • Сүүлд туршсан огноо: 1991 оны Арваннэгдүгээр сард

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

  • Нийт нийт эзэмшдэг цөмийн зэвсэг: 270
  • Туршсан: 45
  • Анх туршсан огноо: 1964 оны Аравдугаар сард
  • Сүүлд туршсан огноо: 1996 оны Долдугаар сард

Бүгд Найрамдах Франц Улс

  • Нийт нийт эзэмшдэг цөмийн зэвсэг: 300
  • Туршсан: 210
  • Анх туршсан огноо: 1960 оны Хоёрдугаар сард
  • Сүүлд туршсан огноо: 1996 оны Нэгдүгээр сард

Америкийн Нэгдсэн Улс

  • Нийт нийт эзэмшдэг цөмийн зэвсэг: 6550
  • Туршсан: 1030
  • Анх туршсан огноо: 1945 оны Долдугаар сард
  • Сүүлд туршсан огноо: 1992 оны Есдүгээр сард

Оросын Холбооны Улс

  • Нийт нийт эзэмшдэг цөмийн зэвсэг: 6800
  • Туршсан: 715
  • Анх туршсан огноо: 1949 оны Наймдугаар сард
  • Сүүлд туршсан огноо: 1990 оны Аравдугаар сард

Үүнээс үзэхэд АНУ болон ОХУ-уудад дэлхий дээр бүртгэгдсэн 14500 цөмийн зэвсгээс 13350 цөмийн зэвсгийг эзэмшдэг ажээ.

Г. Батмандах
Эх сурвалж: CNBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж