Хавдар судлалын үндэсний төвийн гурван жил хав дарсан туяаны аппаратын суурь усанд автсаны буруутныг хайж тогтооно гэвэл өвсөн дотроос зүү эрэхтэй адил зүйл болох бололтой.
Ажил хариуцсан хүмүүс нь бусад руу хариуцлага чихсээр байгаад тэр л дээ.
Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн ус суваг шуудуугүй барилга баригдсан нь борооны усыг гадагшлуулах боломжгүй болгосон гэсэн агуулгатай тайлбарыг өнгөрсөн хугацаанд хийсэн бол Эрүүл мэндийн сайд өнөөдөр тус төвд ажиллахдаа Улсын комиссын буруу гэлээ. Удахгүй Улсын комиссынхон нь нэг тайлбар хийж, арьсаа хамгаалах биз.
Бас барилга барьсан компани нь нэг шалтгаан олж хэлнэ. Хөрөнгө мөнгөө дутуу дулимаг шилжүүлсэн ч гэдэг юм уу. Түүнд нь тааруулж хийсэн ухааны юм ярихыг үгүйсгэхгүй. Хамгийн сүүлдээ дээр хэлсэнчлэн бороо л буруутай болно шүү дээ.
Г.ХОРОЛ