Д.Сумъяабазар “Чайна-Энержи” корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар “Чайна-Энержи” корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Д.Сумъяабазар “Чайна-Энержи” корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 23-ны өдөр “Чайна- Энержи” корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

УИХ-аас 2018 оны зургадугаар сарын 29-ны өдөр “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” 73 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн 30 хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар болсон билээ. Мөн төмөр зам, автозам болон эрчим хүч зэрэг дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх юм.

Тиймээс “Чайна- Энержи” корпорацийн төлөөлөл сайд Д.Сумъяабазараас “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоолтой холбоотой мэдээлэл авч, дэд бүтцийн төслүүд дээр  хамтран ажиллах  талаар санал солилцлоо.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж