Д.Муратад холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Д.Муратад холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов

Д.Муратад холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хуралын өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2018.07.25/ товлогдсон байсан ч хойшилж, маргааш болжээ.

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш 14:00 цагт урьдчилсан хэлэлцүүлэг болохоор дахин товлогдсон байна. Шинэ хуулиар шүүх хуралдаан болохын өмнө урьдчилсан хэлэлцүүлэг хийдэг болсон юм. 

Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох ‘Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах’ гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдсэн аж.

Э.АРИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж