Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав | News.MN

Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав

Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч-гал сөнөөгчдийн дунд “Иргэд автомашинтайгаар осолдсон үед аврах ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа. 

Аврагчдын гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой дадлага, сургууль нь усны гүнийн камер ашиглан тандалт хийх,  аврагч нар найман метрийн гүний шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах, усанд осолдсон иргэнд амилуулах суурь тусламж үзүүлэх, живсэн автомашиныг усны гүнээс татан гаргах гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдсан юм.

Дадлага сургуульд нийт 24 алба хаагч хамрагдлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-25 122.201.21.118

Гүний ус гэдэгийг гүн буюу гүнзгий ус гэдэгтэй хутгах аргагүй хоёр өөр ойлголт. Гүний ус чинь хөрсөн дор хэдэн зуу, хэдэн мянган метрийн доор байдаг зүйл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж