2018 оны долдугаар сарын 24-ний орой Макаогийн Я Вэнь амралтын газарт “Я Вэний бүжгийн шөнө’ олон улсын залуусын бүжгийн баяр боллоо.
Макаогийн Залуучуудын боловсрол соёлын газраас зохион байгуулсан тус арга хэмжээнд бүс нутгийн 11 хамтлаг ирж тоглолтоо олон нийтэд сонирхуулжээ. Үдшийн 20.00 цагт Макаогийн өмнөд булангийн Я Вэнь нуурын хөвөөн дэх задгай тайзан дээр болсон энэ сонирхолтой баяр цэнгүүнд Кабо Верде, Болгар, Бельги, Португал, Шинэ Зеланд, Израиль, Орос улс, Хонконг, Макао, Юннань зэрэг газраас ирсэн бүжигчид өөрсийн үндэстний хувцас чимэглэлээр гоёж онцлог бүжгүүдээ толилуулсан байна. Хоёр жил тутамд болдог олон улсын залуусын бүжгийн баярын энэ жилийнх ‘Нэг бүс нэг зам·бүх хот бүжгээр амьсгална’ хэмээх уриан дор болсон юм. Арга хэмжээ зургаа хоног үргэлжилнэ.
Эх сурвалж: CCTV