Улаанбаатарт бороо орно

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт бороо орно

2011 оны 08 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр . сэрүүсч 18-20 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 11 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2011 оны 08-р сарын 30-наас 09-р сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

30-нд баруун зүгийн нутгийн зүүн, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 31-нд говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 9-р сарын 1-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи 30-нд говь, талын нутгаар, 2-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж