Стресст орсноор та юуг даван туулж чадах вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Стресст орсноор та юуг даван туулж чадах вэ ?

1. Таныг илүү бүтээлч болгоно. Зохиолч, зураачдаас бүтээлийнх нь  тухай асуухад толгой өвтгөсөн бодол шаналлын дүнд хамгийн шилдэг бүтээл нь төрсөн байдаг. Яг үүнтэй адилхан шалтгаанаар  хүмүүс цаг хугацаатай уралдан урьтаж ажлаа амжуулах гэж  шаналж байдаг. Харин санаа зовох зүйлгүй тайван хүнд өөрөөр сэтгэх шалтгаан үүсэхгүй гэж Пенсилваннын их сургуулийн сэтгэл судлаач,  доктор Ларина Кейс үзжээ. Хүмүүс шинэ зүйлтэй тулгарах үедээ илүү стресст ордог нь өөрчлөлт ямагт айдас дагуулж байдагтай холбоотой аж. Гэвч энэ үед л хүн өөрийгөө илүү дайчилж шинэ санаа олж авдаг. 

2. Таны дархлалын системд сайнаар нөлөөлнө. Түр зуурын стресс дархлалын системд ашигтай болохы судалгаа харуулжээ. Энэ ны таны эсэргүүцэх чадварыг харуулж байдаг.  Бодоод үз л дээ. Шалгалт өгөх, уралдаанд гүйх, шатар тоглох үед цаг бага байгааг сануулна. Энэ үед та ямар их стрессийг давж туулдаг билээ. “өөрийгөө хамгаалах зан араншин” номын зохиогч сэтгэцийн эмч  Марк Гаулстон түр зуурын стрессийн үед кортизол буюу стрессийн гормон энэ үед ялгарч бүх биеэр тардаг. Энэ нь агшин зуурын баланс юм. Хүний бие энэ үед чичирч, чангарч эсвэл зүв зүгээр болох нь ч бий. Гэвч  гүн стресст орвол сортизолын хэмжээ эрс нэмэгдэж хэвлийгээр таргалахад хүргэдэг. Ийм таргалалт нь зүрх судасны болон чихрийн шижин өвчинтэй шууд холбоотой.

3. Стресс турахад туслана. Жин хасахын тулд 45 минут гүйж, дугуй унаж хөлсөө гаргах нь сайн стресс юм. Дасгал хөдөлгөөн хийхэд хүргэж буй стресс эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг төдийгүй олон эерэг талтай. Сэтгэл зүйн үүднээс дасгал хийх хэрэгцээ шаардлага өдөр тумын ажил үйлсээ илүү үр дүнтэ хийхэд тус болдог. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хүний бие дэх стрессийн гормоныг бууруулж,   үр дүнд нь сэтгэл ханамж өндөр болдог. Дасгал хөдөлгөөн нь өөрөө хүнийг стрессийг даван туулах тэсвэр хатуужилтай болгодог. 

4. Асуудлыг шийдэхэд тусална. Та амьдралдаа аргагүй байдалд орж чухал шийдвэр гаргахаас өөр аргагүй болж байсан уу? Ингэж санаа зовох нь мөн л сайн талтай аж.  Доктор Кейс “Стресс бидэнд юу чухал болохыг таниулж өгдөг. Хэрвээ бидэнд юу ч хамаагүй байсан бол санаа зовохгүй байсан”гэжээ. Тиймээс стресс танаас юу нэхэж байгааг мэд. Судалгаанаас харахад хүмүүс гэдэс цатгалан үедээ илүү баяр хөөртэй байдаг нь ажиглагджээ. Гэвч хэт их санаа зовох нь аюул дагуулж мэднэ. Өөрийнхөө ямар нэг зүйлд санаа зовж эсвэл стрессд орсон эсэхээ мэдэх хэцүү. Тиймээс өөртөө жаахан цаг гаргаж салхинд алхаж, сайн унтаж амраад, гадуур гарч дуртай хоолоо идээрэй. 

5. Стресст орсон ээжүүдийн хувьд энэ бол сайн зүйл биш.
Харин эх болж буй эмэгтэйчүүдэд түр зуурын стреест орох нь хэвийн үзэгдэл юм. Стрессийн үед  хүний сонор сэрэмж  нэмэгддэг. Гэвч сонор сэрэмж ихэдвэл цочимтгой болж мэднэ.

6. Таныг ажилтанд хүргэж чадна. Та илүү цагаар ажиллаж, өглөө тогтмол цагт үсэрч босч чаддаг бол стресст осон нь гарцаагүй. Гэвч ажлын стресс илүү аюултай байж мэднэ.Сандарч тэвдэх яарах үед бий болдог стресс таныг эрч хүчтэй, санаачлагатай болгож байдаг. Жирийн үед бол та бүх хүчээ дайчилж, аз туршихаас айдаг. Тайван, тухтай орчинд хүн өөрийгөө дайчилж амжилт олохын тулд эрсдэлээс ч үл буцахгүй байдалд орохгүй нь мэдээж. Гэвч ажлын стресст гүн орохоос болгоомжлох хэрэгтэй. Стрессээ даван туулж чаддаг байх нь ажил амьдралдаа итгэлтэй байх нэг арга юм. Харин хэт их стресс ажлын чадварыг бууруулж  бүтээлч санаа,  эрч хүч, идэвхийг үгүй хийнэ. Ажил чинь тээртэй санагдаж чухал ажлаа хойш тавихаас аргагүй болох, ажилдаа тэнцэхгүй болсон мэт санагдвал гүн стреест орсны шинж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж