БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас аж үйлдвэр, харилцаа холбооны салбарын эхний хагас жилийн үйл ажиллагааны байдлын талаар 2018 оны долдугаар сарын 24-нд мэдээллээ.
Статистик мэдээллээр энэ оны эхний хагас жилд аж үйлдвэрийн үйл ажиллагаа тасралтгүй сайжирч, гол үзүүлэлт нь тогтвортой сайн байгаа аж. Хагас жилийн байдлаар улсын хэмжээнд аж үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн, үүний дотор үйлдвэрлэлийн салбар 6.9 хувь, аж үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтын хэмжээ 76.7 хувь өссөн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3 нэгж хувиар нэмэгджээ.
Компаниудын эдийн засгийн ашиг нэмэгдсээр байгаа, өмнөх таван сарын хугацаанд аж үйлдвэрлэлийн компаниудын бодит ашиг 16.5 хувиар өсч, голлох худалдааны орлогын ашиг өмнөх оны мөн үеэс 0.35 нэгж хувиар нэмэгджээ. Хөрөнгө болон өрийн хэмжээ мөн үеэс 0.6 хувиар, голлох худалдааны орлого 100 юань тутамд өмнөх оны мөн үеэс 0.31 юаниар тус тус буурсан байна.
Харин аж үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа юм байна. Үйлдвэрлэлийн худалдан авах удирдлагын үзүүлэлт болох /PMI/ ерөнхийдөө цаашид өсөх хандлагатай, зургадугаар сарын үед 51.5 хувийн өсөлттэй байсан нь 23 сарын турш тасралтгүй эерэг байсныг илтгэж байна. Аж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өссөөр байна. Оны эхний зургаан сарын байдлаар хурдтай өсч 7.5 хувиар нэмэгдсэн, үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 нэгжээр өссөн байна.
Эх сурвалж: CCTV