Жюлиан Алафилипп уулын уралдаанд шилдэг гэдгээ харууллаа

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Жюлиан Алафилипп уулын уралдаанд шилдэг гэдгээ харууллаа

Жюлиан Алафилипп уулын уралдаанд шилдэг гэдгээ харууллаа

Мэргэжлийн дугуйн олон өдрийн Тур де Франс уралдааны 16 дахь гараа өчигдөр /2018.07.24/ явагдлаа. Тус гараа Европ тивийн баруун өмнө орших Испани, Францын хилийн дагуу орших Пиренейн уулархаг бүсэд 218 км зайд болсон. Энэ гараанд “Quick-Step Floors” багийн Франц дугуйчин Ж.Алафилипп 5 цаг 13 мин 22 сек-н амжилтаар тэргүүлсэн байна. Ж.Алафилипп мөн 10 дахь гараанд түрүүлж байсан бөгөөд Тур де Франс уралдааны уулын замд хамгийн өндөр амжилт үзүүлж цоохор цамцыг эзэмшиж байгаа. Тэрбээр уулын замын шилдэг гэдгээ дахин батлан харуулж 16 дахь өдрийн уралдаанд түрүүлж уулын замын уралдааны ялагчийн эзэмшдэг цоохор цамцаа өөртөө үлдээлээ.

Өнөөдөр тэмцээний 17 дахь мөн уулын замд 65 км-н зайд болно. Тур де Франс уралдааныг нийлбэр дүнгээр “Team Sky” багийн Ж.Томас 68 цаг 12 мин 01 сек-н амжилтаар тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас түүний багийн хамтрагч К.Фрүүм болон “Team Sunweb” багийн Нидерланд дугуйчин Т.Дюмулин нар удаалж байна.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж