2020 оны Олимпт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болов

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

2020 оны Олимпт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болов

2020 оны Олимпт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болов

Зуны XXXII Олимпийн наадам эхлэхэд хоёр жил үлдсэнийг тэмдэглэж хүндэтгэлийн арга хэмжээ болжээ. Арга хэмжээний үеэр Токио хотын алдартай газрууд гэрэлтсэн байна.

Хамгийн өндөр телевизийн цамхаг Токио /Tokyo Skytree/ болон NTT Докомо үүрэн утасны операторын Ёоёоги барилга, Токио хотын захиргааны байгууллага зэрэг ард иргэд болон жуулчдын анхаарлыг татах байгууламжууд өчигдөр /2018.07.24/ үдэш Олимпийн таван өнгөөр гэрэлтэж цацарчээ.

Ёслолын үеэр 2020 оны Олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ёошио Мори, Токио хотын амбан захирагч Юүрико  Койке нар сургуулийн сурагчид, олимпт оролцох Японы тамирчдын хамтаар 731 цаасан дэнлүү асааж хүслээ шивнэсэн аж. Эдгээр дэнлүү нь 2020 оны Олимп эхлэх хүртэлх өдрийг тоолж буйгаар билэгдсэн байна.

“Бид дэлхийн орнуудад Япон улсын Токио хот 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулж байгааг таниулмаар байна” гэж амбан захирагч Юүрико Койке мэдэгджээ. Тус арга хэмжээнд урилгаар 2024 оны Олимпийг зохион байгуулах АНУ-ын Лос-Анжелес хотын дарга Эрик Гарчетти хүрэлцэн ирсэн аж. Тэрбээр “Бид өнөөдөр АНУ-аас Лос-Анжелес хотыг төлөөлж Токиогийн 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа хороонд хүндэтгэл үзүүлэхээр ирлээ” хэмээн ярьжээ.

Ёслолын арга хэмжээний дараагаар Олимпийн албан ёсны дууг дуулцгаасан байна.  2020 оны Токиогийн олимп долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-н хүртэл зохион байгуулагдахаар товлогджээ.

Г. БАТМАНДАХ
Эх Сурвалж: Asahi

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж