АТГ: Г.Дэнзэнгийн хэргийг прокурорт дахин шилжүүлсэн

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

АТГ: Г.Дэнзэнгийн хэргийг прокурорт дахин шилжүүлсэн

АТГ: Г.Дэнзэнгийн хэргийг прокурорт дахин шилжүүлсэн

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ сар бүрийн 25-ны өдрийн уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр/2018.07.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга , эрхэлсэн комиссар  Х.Хашбаатар нар  нар оролцлоо. Тэд долдугаар сард хийсэн  үйл ажиллагааныхаа   талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Өнгөрсөн сарын хугацаанд иргэдээс  гэмт хэргийн шинжтэй 552 гомдол мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 342-оор их буюу 2.6 дахин их үзүүлэлтэй байна. Хүлээн авсан 552 гомдол, мэдээллээс 287 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээх санал гаргасан.  209 гомдол, мэдээлэлд  хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан. 45 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Одоо 31 гомдлын үлдэгдэлтэй байна” гэв.

Прокурорын байгууллагад хэрэг бүртгэлийн  шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • Монгол Улсын их сургуулийн эрх бүхий албан тушаалтан нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон. Гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу  байдал олгосон.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллаж байсан эрх бүхий  албан тушаалтан  нь ажиллах хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 43.6 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөн төсөвт  тусгагдаагүй зардал гарган 23.1 сая төгрөгийн тавилга эд хогшлыг худалдан авах дүрэм журмыг зөрчин шууд худалдаа хийж өөртөө  болон бусдад давуу байдал олгосон.
  • Хууль Сахиулах их сургуулийн сургалт хариуцсан чанарын албаны эрх бүхий албан тушаалтан нь 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын оноо  хүрээгүй элсэгчээс хахууль авсан гэмт хэрэгт  хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

Шүүхэд шилжүүлэх саналтай санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж