Нисгэгчдийн ДАШТ-д 37 нисгэгч өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Нисгэгчдийн ДАШТ-д 37 нисгэгч өрсөлдөж байна

Нисгэгчдийн ДАШТ-д 37 нисгэгч өрсөлдөж байна

16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Нисдэг тэрэгний нисгэгчдийн аварга шалгаруулах тэмцээн Беларус улсын нисэх онгоцны ‘Минск’ клубын ‘Липки’ oнгоц Хөөрөх, буух зурвасын талбайд эхэлжээ.  Уг тэмцээнд олон орны 37 нисгэгч оролцож байна.

Оросын баг энэ тэмцээнд 13 гишүүний хамт ирснээрээ энэ жилийн тэмцээний хамгийн олон хүнтэй багаар тодорч байна.

Дэлхийн шилдэг нисдэг тэрэгний нисгэгчдийг шалгаруулдаг тус тэмцээнд энэ жил Беларус, Польш, Австри, Герман, Хятад болон Украины нисгэгчдийн медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд оролцогчид нь  нисдэг тэрэг хөөрөх, буух, нарийвчлалтай нислэг болон туг сүлжих гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх юм.

Тэмцээний дараа жил бүр зохион байгуулагддаг “ProNebo” фестиваль долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно. Энэ үеэр 30 гаруй агаарын бөмбөлөг болон нисэх онгоцны уран нислэгийг үзэгчид үзэж сонирхох боломжтой ажээ. Тус фестивалиар жил бүр нисдэг тэрэгний уралдаан зохион байгуулагддаг бөгөөд хүмүүс хамгийн ихээр сонирхон үздэг үйл ажиллагааны нэг ажээ.

Эх сурвалж: Xinhua 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж