Цалин нэмэх эсэхийг шийдэх хэлэлцээ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Цалин нэмэх эсэхийг шийдэх хэлэлцээ эхэллээ

Цалин нэмэх эсэхийг шийдэх хэлэлцээ эхэллээ

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид өнөөдрөөс Монгол Улсад ажиллаж эхэллээ. Тус сангийн Үнэлгээний багийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүлээн авч уулзан, эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон байна. 

Олон улсын валютын сангийн үнэлгээний багийнхан өнөөдрөөс эхлэн ирэх наймдугаар сарын 6-ны өдрийг хүртэл Монгол Улсад ажиллаж, ‘Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийх юм. Энэ удаагийн хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэх асуудлыг ярина гэж Сангийн сайд мэдэгдсэн билээ. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж