Францад 560,000 жилийн настай хүүхдийн сүүн шүд олджээ | News.MN

Францад 560,000 жилийн настай хүүхдийн сүүн шүд олджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Францад 560,000 жилийн настай хүүхдийн сүүн шүд олджээ

Францад 560,000 жилийн настай хүүхдийн сүүн шүд олджээ

Өнгөрсөн даваа гаригт Францын Араго агуйд ажиллаж байсан  Франц, Испанийн сайн дурын археологичид хүүхдийн сүүн шүд олжээ. Судлаачид үүнийг 560,000 жилийн настай сүүн шүд байсан гэдгийг олж тогтоосон байна.  Араго агуй нь Испанитай хиллэдэг Пиренейн уулсын баруун өмнө зүгт орших өргөн уудам нутагт орших агуй юм.

Перпиньян их сургуулийн палентлогич Тони Чевалиер 560, 000 жилийн тэртээ амьдарч байсан хүний шүд байсныг олж мэдсэн лабораторийн ажилчид тус шүдийг 5, 6 настай хүүхдийн шүд гэжээ. Археологийн олдворын тусламжтайгаар тухайн үед амьдарч байсан хүмүүсийн тухай, ямар амьдралын байр байдлын тухай маш их мэдээлэл олж мэдэж болохоор байна гэжээ.

Өмнө нь 1971 онд энэ агуйгаас 700,000 жилийн тэртээх хүний араг яс олж байсан тохиолдол гарч байжээ.  

эх сурвалж: channelnewsasia

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-25 58.108.114.186

Тоо нь зөв үү? 100 000 жил чинь асар их шдээ

Avatar

Зочин 2018-07-25 202.9.47.177

yu meddeg gej yugaa bicheed bgain, hed baisan ch hamaatai yu chamd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж