Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна

Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна

БНХАУ-ын дарга Си Жиньпиний энэ удаагийн айлчлал нь Хятад болон Өмнөд Африкийн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд хүргэх болно хэмээн Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Кирилл Рамафоза мэдэгдлээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар айлчлалын дүнд туйлын сэтгэл хангалуун үлджээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Кирилл Рамафоза нарын хооронд болсон уулзалтын үеэр хоёр удирдагч өндөр албан тушаалтнуудын харилцан айлчлалыг нэмэгдүүлж, улс төрийн харилцааг гүнзгийрүүлэн, стратегийн хөгжлийн хөтөлбөрүүдээ уялдуулан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Үүний зэрэгцээ иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлж, ингэснээр ард иргэдэд хоёр талын ашигтай хамтын ажиллагаанаас үр өгөөж хүртээх боломж нээгдэх юм гэдэгт санал нэгджээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтооход болон хоёр талын харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Хятадын дарга Си Жиньпин Ерөнхийлөгч Рамафозад талархал илэрхийлсэн байна. БНХАУ болон Өмнөд Африк нь хоёулаа чухал нөлөөтэй хөгжиж буй орнууд юм гэдгийг Си Жиньпин онцлон тэмдэглээд, хоёр улс 20 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш талууд харилцан ашигтай хамтран ажиллаж, дээшилж доошлох үедээ жаргал, зовлонгоо хуваалцаж ирсэн нөхөрсөг харилцаатай орнууд юм гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж