Ким Жон Ун цэргүүдийн хоолыг сайжруулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун цэргүүдийн хоолыг сайжруулах ёстой гэв

Ким Жон Ун цэргүүдийн хоолыг сайжруулах ёстой гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун цэргүүдийнхээ хоол хүнсэнд анхаарч, илүү  эрүүл мэндэд сайн, шим тэжээлтэй хоол өгөхөд анхаарах ёстой гэжээ. Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг алслагдсан бүс нутгуудад алба хаадаг цэргүүд хоол хүнсний гачигдалтай байдаг ба хангалттай шим тэжээл авч чаддаггүй хэмээн мэдээлж байсан юм. Үүний дараа Ким Жон Ун удирдагч цэргүүдэд өгдөг хоол хүнсний үйлдвэртэй танилцан цэргүүдийн хооллолтод анхаарч, уургийн агууламж өндөртэй шар буурцгийн төрлийн  хоол хүнсээр хангах шаардлагыг үүрэгджээ.

Ким Жон Ун ‘Үйлдвэрийн ажилчин, албан хаагч хүн болгон  Ардын армийн цэргүүдийн эрүүл мэнд, хоол хүнсэнд онцгой анхаарч, эцэг Ким Жон Илийн цэргүүдээ хэрхэн хайрлаж, анхаарч байсныг санан ажиллах ёстой’ гэжээ.

Дэлхийн банкнаас Хойд Солонгосын хүн ам 25.4 сая гэж мэдээлсэн. Үүнээс 1.28 сая хүн нь Солонгосын Ардын армид цэргийн алба хааж байна гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн.  

Өнгөрсөн жил байнга эрдэнэ шишээр хооллосны улмаас ходоодны хорт хавдартай болсон цэргийн асуудлаас болж цэргүүдийн эрүүл мэндийн асуудал хурцаар хөндөгдөж эхэлсэн юм. Ихэнхдээ будаа, шошны нухаш, кимчи өгдөг. Өөх тос, уургийн агууламж маш бага байдаг аж.

Эх сурвалж: Channelnewsasia 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж