Д.Муратад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Д.Муратад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ

Д.Муратад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг прокурор хянаж, 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох шүүх хурлын өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2018.07.25/  өглөөний 09.00 цагт товлогдсон  ч  хараахан эхлээгүй байна. 

УИХ-ын гишүүн Д.Муратыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох ‘Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах’ гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдсэн аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр урьдчилсан хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч оролцох бололтой.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж