Хэт халалтаас болж өндөг дэгдээхий болжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.25-нд нийтлэгдсэн

Хэт халалтаас болж өндөг дэгдээхий болжээ

Хэт халалтаас болж өндөг дэгдээхий болжээ

Өчигдөр буюу долдугаар сарын 24 –нд Солонгосын хойгт тохиолдсон хамгийн халуун өдөр болжээ. Өмнөд Солонгосын хойд Геонсан мужийн жижиг хот Шинрян-меонд өчигдөр цельсийн 40.3 заасан байна. Солонгосын цаг уурын хүрээлэнгийн мэдэгдэж байгаагаар 1907 оноос хойш Өмнөд Солонгост ингэж халсан тохиолдол нь 1942 онд гэж бүртгэгдэж байжээ.

Хэт халалт үргэлжилж буй энэ өдрүүдэд өндөгнөөс дэгдээхий гарч ирсэн тохиолдол гарчээ. Ганвон мужийн Ганеүн дүүрэгт амьдардаг нэг айл тагтан дээр нэг сет өндөг тавьчхаад мартсан өндөгнөөс нь хар өнгийн дэгдээхий гарч ирсэн аж.

1942 оны наймдугаар сарын 1-нд Дэгү хотод 40 хэм хүрч байсан нь нь тухай үедээ хамгийн халуун өдрөөр тэмдэглэгдэж байсан аж.

Солонгосын Цаг Уурын хүрээлэн 1907 оноос хойш цаг агаарын хэмийг бүртгэж эхэлсэн байдаг.

Өмнөд Солонгост ихэнх нутгаар долоон сарын эхээр эхэлсэн хэт халалт цельсийн 33-37 хэмийн хооронд хэлбэлзэж байна.   

Эх сурвалж: Koreatimes 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж