ОХУ: Хүүхдээ харж байгаа эхчүүдийг сургана

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

ОХУ: Хүүхдээ харж байгаа эхчүүдийг сургана

ОХУ: Хүүхдээ харж байгаа эхчүүдийг сургана

Хүүхдээ төрүүлэн гэртээ байгаа 30 мянга орчим эхчүүдийг мэргэжлийн дадал олгох, давтан сургах хөтөлбөрт хамруулна хэмээн ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Максим Топилин сэтгүүлчдэд хэллээ.

Энэ хөтөлбөр нь үндэсний хэмжээний “Хүн амын хөгжил” хөтөлбөрийн нэг бөгөөд холбооны болон бүс нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжих ажээ. Хөтөлбөрийн гол зорилтууд дотор ажлын байр нэмэгдүүлэх, цэцэрлэгийн багш нарын  орон тоог нэмэх юм. Сайдын хэлснээр 2021 он гэхэд 250 мянга гаруй шинэ ажлын байр бий болгох хэрэгтэй байгаа ажээ.

“Тиймээс жил бүр 30 мянган эмэгтэйг сургах хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэ бол том зорилт” гэж сайд хэллээ. Сургалтад зориулан 2020 оноос эхлэн 1,5 тэрбум рублийг холбооны төсвөөс зарцуулах ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж