“Шереметьево” буудлын ачааны хэсэг энэ сарыг дуустал доголдоно

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

“Шереметьево” буудлын ачааны хэсэг энэ сарыг дуустал доголдоно

“Шереметьево” буудлын ачааны хэсэг энэ сарыг дуустал доголдоно

Москва хотын олон улсын “Шереметьево” онгоцны буудлаар дамжин нисч байгаа хүмүүсийн ачаатай холбоотой доголдол энэ долдугаар сарыг дуустал үргэлжлэхээр байна хэмээн буудлын захиргаа анхааруулжээ. Тус буудлын ачааны хэсэг техникийн доголдол гарсан хэмээн өмнө нь мэдээлсэн. Тиймээс зорчигчид ачаа тээшээ өөрсдөө нислэг болгонд өгөх, авах хэрэгтэй болж байгаа юм.

Хэт чийгтэй агаарын улмаас ачаа дамжуулах хоолойд асуудал үүсчээ. Дамжин нисч байгаа зорчигчид долдугаар сарын 23-30-ны хооронд “Шереметьево-1” болон “Шереметьово-2 терминалийн хооронд ачаагаа өөрсдөө зөөвөрлөн дараагийн нислэгт өгөх болсныг мэдэгдсэн байгаа юм.

Ингэснээр зорчигч ачаагаа хүлээх хүндрэл үүсэхгүй, гэхдээ энэ бол түр зуурын арга хэмжээ гэдгийг буудлын захиргаа тайлбарлажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж