2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 1,052,577 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Хүннү Менежмент’ (HBZ+12.77%) болон ‘Жуулчин Дюти Фрий’ (SUL+11.62%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Хишиг Уул’ (HSX-6.67%) болон ‘Монгол Базальт’ (MBW-4.32%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 19523.99 нэгж болж 0.38 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,413,594,474,139 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ