Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна | News.MN

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй байгаа өрх, иргэдээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа”-г 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд авах аж. 

Тодруулбал, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 790 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгожээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуулийг тавдугаар сарын 30-нд баталсан юм.

Хуульд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах” гэж заажээ. Үүний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг авч буй юм. Иймд иргэд дээрх судалгаатай холбоотой мэдээллийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах юм байна.

Э.Ариун 

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амарсанаа 2018-07-24 112.72.11.109

Орон сууцанд амьдардаг хөргөгч зураг зэрэг ахуйн хэрэгсэлүүдтэй хувийн жижиг тэрэгтэй 500000 цалинтай бол хүүхдийн мөнгө авахгүй юм байна лээ.Л.а.л.арууд сонгуульд дөхөхөөр шоудаж байгаа юм ямар мэдэхгүй биш.Судалгаа авдаг халамжийн ажилтан нь хүний нэрийн эхний үсгийг жижгээр бичдэг юм байна лээ

Avatar

Зочин 2018-07-24

МАН гарснаасаа хойш "хүүхдийн мөнгө"-ийг алагчилж олгох болсон. Энэ луйварчид ард түмнээ олон жил бодсонгүй одоо та нарыг сөхрүүлнэ шүү!!!

Avatar

иргэн 2018-07-24 202.131.227.82

Судалгаа хийдэг хүмүүсийг хөлсөлж ажиллуулдаг гэж дуулсан. Хүүхдүүд минь бидэнтэй хамт амьдардаг.Орж ирээд Өвөө эмээгийнх нь хөрөнгийг бүртгээд босго онооноос давсан гээд дүгнээд хүүхдийн мөнгөнд оруулахгүй байна. Хүүхдүүдийг ингэж алагчилж байхаар хүүхдийн мөнгийг олгохоо болимоор байна.

Avatar

ЗОЧИН 2018-07-24

МОНГОЛД БАЯН ГЭЭД БАЙГАА 30 ГЭР БҮЛЭЭС БУСАД ХҮҮХДҮҮДЭД МӨНГИЙГ НЬ ӨГӨӨЧ

Avatar

зочин 2018-07-24

Байрны зээлтэй зөндөө залуучууд хүүхдийн мөнгө авч чадахгүй нь" Боломжтой "гэсэн бүртгэлд оруулаад хүүхдийн мөнгө хасагдах ГОЛ ШАЛТГААН нь судалгаа хийж байгаа хороо, дүүргийн албан хаагч нар ажлаа дутуу үзэмжээрээ хийдэг, судалгаа хийдэггүй, буруу дүгнэлт гаргаж байгаа нь хүүхдийг минь хохироож байна.

Avatar

Зочин 2018-07-24 27.123.214.125

Хүүхдийн мөнгө өгөхийн тулд судалгаа явуулаад яаанаа болиоч дээ жаахан ухаалаг бай л даа хүүхдээс мөнгө харамладаг ямар улс дэлхий дээр байнаа??? Тэрний оронд наад шагнал баяр наадмын зардал бөхчүүдэд гаргаж байгаа цалин шагнал зэрэг ямар ч нийгэмд өгөөмжгүй юмнуудаа л хасчих

Avatar

Зочин 2018-07-24 66.181.176.156

бүртгүүлсэн боловч хүүхдийн мөнгө орохгүй байна

Avatar

Зочин 2018-07-24 66.181.176.156

олон сарын өмнө бүртгүүлсэн хүүхдийн мөнгө орохгүй байна асуухаар судлаад баЙГАА Л ГЭХИЙН ЮУГИЙН НЬ ИНГЭЖ УДААД БАЙДАГ ЮМ БЭ ӨГӨӨЧ ЭЭ БАРАГ 4 САР БОЛЖ БАЙНА АЛГА

Avatar

Зочин 2018-07-24 66.181.176.156

юугий нь судалдаг юм бэ одоо хэддүгээр зуун билээ дэ тоос сорогчтой юу будаа агшаагчтай юу тэр цаг өнгөрсөн шүү дээ бүх хүүхэддээ өгөөч ээ, харин ч ард түмний амьдрал нэг ч айл болтугай дээшлээсээ гэхийн оронд дээшлж яваа айл нь буруу юм шиг хүүхдэд нь мөнгө өхгүй байх буруу шүү дээ энэ бол хуухдудуу өгч байгаа мөнгө шүү дэ өгвөл өгсөн шиг өг

Avatar

Зочин 2018-07-24 66.181.176.156

аль эрт 4 сард бүртгүүлчээд байхад одоо өмнө мөнгө нь орохгүй байна шүү дээ ТВ-ээр болхоор 80 хувьд нь олгоно гэчээд бодит байдал дээр хүүхдийн мөнгө орохгүй байна энэ хаанаа ингэж саатаад байгааг холбогдох яам агентлаг хэлтэс нь тайлбар өгмөөр байна. Харьяа хорооны нийгмийн ажилтан дээр очихоор Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар мэднэ гээд байхийн үүндээ тайлбар өгмөөр байна

Avatar

? 2018-07-24 64.119.20.235

аль өвл хорон дэр бүртгүүлсн .тэгж бгад очнол гсэн. хорооч ойрхн харагдаад бх мөртлө хол мөнч холшү.

Avatar

Зочин 2018-07-24 66.181.176.156

Хүүхдийг ингэж алагчилж байгаа нь үндсэн хууль зөрчиж байна. Хүүхэд шүү дээ айл зарим хүүхэддээ хоол өгөөд заримд нь өгөхгүй хаядаггүй биз дээ. Элдэв зардлаа танаад дэд сайдуудаа цомхотгоод газар хэлтэс орлогч алба гэх мэт хурган дарга нараа цөөлөөд, төрийн албаны данхар бүтцээ танаад хүүхэд бүртээ өгөх хэрэгтэй авахгүй айл байвал тэр л биз.

Avatar

Зочин 2018-07-24 66.181.165.160

sudalgaa avaad baih yu baisan yum ailiin huuhdig alag uzeed sonin yumaa sudalgaa uguud ch oruulahgui l baih daa

Avatar

Зочин 2018-07-24 203.91.116.154

Аль 3-р сард хүсэлт гаргаж судалгаа өгсөн. Одоо хариу байхгүй. Хурлан шийдэж өгөөчээ

Avatar

иргэн 2018-07-24 202.170.84.227

Аль 5-р сарын 3-нд судалгаа өгсөн одоо болтол хариу нь гараагүй гэнэ. Өмнөх өгсөн хүмүүсийн хариуг хурдан гаргаад өгөөчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж