У.Хүрэлсүхийн "ойрын хүн"-ийг АТГ-аас баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн "ойрын хүн"-ийг АТГ-аас баривчилжээ

У.Хүрэлсүхийн "ойрын хүн"-ийг АТГ-аас баривчилжээ

МИАТ-ийн захиргаа, хууль эрх зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатар

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Э-г 600 сая төгрөгийн авлигын хэрэгтэй холбогдуулан АТГ-аас саатуулаад байна. Ямартай ч АТГ-т саатуулагдсан Э нь Ерөнхий сайдын ойрын хүн аж. Энэ талаар АТГ-аас тодруулахад шалгаж байгаа нь үнэн гэсэн боловч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Тус газраас маргааш /2018.07.25/ хэвлэлийн хурал хийх тул тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.

Албан бус мэдээллээр, АТГ-т саатуулагдсан Н.Энхбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед туслах нь байжээ. Тэрбээр 2016 оны 11 дүгээр сард МИАТ-ийн захиргаа хууль эрх зүйн асуудал эрхэлсэн дэд захирлаар томилогджээ. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж