ӨАБНУ-д төрийн айлчлал хийхээс өмнөхөн БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ сарын 22-нд Өмнөд Африкийн ‘Санди трибюн сонин’ зэрэг гурван сонинд ‘Хятад Өмнөд Африкийн найрамдлын шинэ эринийг цогцлооё’ гарчигтай тэргүүн өгүүлэл нийтлүүлжээ.
Энэхүү өгүүлэлд Өмнөд Африкийн олон нийт халуун сэтгэлийн хариу илэрхийлж байна. Өгүүлэлд тусгасан Өмнөд Африк болон Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хоёр орон өөрийн өөр өөрийн онцлогт нийцсэн хөгжлийн замыг эрэлхийлэх явцдаа бие биедээ харилцан тусалж, найрамдлын шинэ үеийг цогцлоох болно гэсэнтэй санал нэгдэж байгаагаа тэд илэрхийлсэн юм. Өмнөд Африкийн гадаад харилцааны сайд Сисулу хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг Өмнөд Африк дээд хэмжээгээр чухалчлан үздэгээ ч мөн мэдэгджээ. Си Жиньпин дарга БРИКС-ын орнуудын дээд уулзалтад оролцох дашрамд Өмнөд Африкт төрийн айлчлал хийхийг Өмнөд Африкийн олон салбарынхан хүсэн хүлээж буй бөгөөд Рамафоса ерөнхийлөгчийн хүлээн авч буй анхны төрийн айлчлал юм. Өмнөд Африк Хятад улстай нягт хамтран ажиллаж, Си Жиньпин даргын айлчлалыг бүрэн дүүрэн амжилттай ажил хэрэгч үр дүнтэй айлчлал болгохыг чухалчилж байна.
БНХАУ-ын дарга Си Жиньпиний ӨАБНУ-д хийж буй төрийн айлчлал энэ сарын 23-нд албан ёсоор эхэлсэн юм.
Эх сурвалж: ССТV