Шямэнь-Будапештийн галт тэрэгний шугам ашиглалтад оров

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Шямэнь-Будапештийн галт тэрэгний шугам ашиглалтад оров

Шямэнь-Будапештийн галт тэрэгний шугам ашиглалтад оров

Хятад-Европийг холбосон галт тэрэгний шугам ашиглалтад орсноор Фүжянь мужийн Шямэний хотын галт тэрэгний буудлаас Унгарын нийслэл Будапештийг зорьсон анхны галт тэрэг хөдөлсөн талаар Хятадын олон улсын радио мэдээллээ.

Ингэснээр Шямэний чөлөөт бүсээс Европын чиглэлийн шинэ шугам нэгээр нэмэгдэж байгаа юм.

Эхний энэхүү галт тэргэнд 41 чингэлэг электрон бараа, гутал малгай, ахуйн хэрэглээний жижиг таваар болон барилгын материал ачсан байна. Шинээр нэвтэрсэн шугамаар бараа бүтээгдэхүүнийг 17 хоногт Шямэнь хотоос Будапешт хотод хүргэх юм байна.

Шямэн хотын Хайцан галт тэрэгний өртөөний дарга “Шямэний чөлөөт худалдааны бүсийн Хайцан өртөөний Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нэг шугам одоо тав болон өргөжлөө. Өнөөдөр Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний Хайцан өртөө нь нэгэнт тогтсон цаг, тогтмол маршрут, тогтмол зогсоолоор эцсийн өртөөндөө шууд хүрэх тээврийн горимыг бүрдүүлээд байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: ССТV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж