Ж.Эрдэнэзолбоо, Б. Ган-эрдэнэ нар өнөөдөр Унгарыг зорилоо | News.MN

Ж.Эрдэнэзолбоо, Б. Ган-эрдэнэ нар өнөөдөр Унгарыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэзолбоо, Б. Ган-эрдэнэ нар өнөөдөр Унгарыг зорилоо

Ж.Эрдэнэзолбоо, Б. Ган-эрдэнэ нар өнөөдөр Унгарыг зорилоо

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-д суралцах гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Б.Ган-Эрдэнэ /Эрчим/ Ж.Эрдэнэзолбоо /ДМЮ/ нар өнөөдөр Унгар улсын зүг хүлгийн жолоо заллаа.

Анх 2014 онд Монгол улсын ерөнхийлөгч Унгар улсад айлчлан 1954 оны ДАШТ-ий мөнгөн медальт Унгартай, манай улс хөлбөмбөгийн чиглэлээр хамтран ажиллах үүд хаалга нээгдсэн юм. Үүний хүрээнд 2015 онд Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Б.Амгаланбат, Д.Тэмүлэн, А.Дөлгөөн, П.Ууганбат гэсэн залуу хөлбөмбөгчид “Пушкаш академи”-д суралцаж, Монгол хөлбөмбөгчид Европ тивд тоглох гүүр нээгдсэн билээ.

Өнгөрсөн жил А.Дөлгөөн, П.Ууганбат нар “Пушкаш академи”-ийн дасгалжуулагч нарын шалгуурт тэнцэн Унгар явж байсан бол энэ жил МХБХ-ны дасгалжуулагчдын зөвлөлийн шалгуурыг давсан Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ нар өнөөдөр ‘Пушкаш академи’-ийг зорьж байна. Ж.Эрдэнэзолбоо Монгол улсын 16-аас доош насны шигшээ багт хоёр ч удаа дуудагдан гараанаас тоглож байсан бол Б.Ган-Эрдэнэ мөн нэг удаа өсвөрийн шигшээ багтаа тоглож байсан удаатай.

“Пушкаш академи”-ийн 17 хүртэлх насныхны багтай “Сузуки цом”-д оролцон “Байер Мюнхэн” клубийн академийн хүчирхэг багийн хаалганд гоол оруулан, хүрэл медаль хүртсэн Г.Ганбаяр одоо ч суралцсаар байгаа. Г.Ганбаяр, А.Дөлгөөн, Б.Амгаланбат гэсэн “Пушкаши академи”-д суралцагчид Монгол улсын залуучуудын шигшээ багт дуудагдан, тивийн чанартай тэмцээн оролцож байсныг манай хөлбөмбөг сонирхогчид андахгүй биз ээ.

Ташрамд дуулгахад “Их Монгол” сангийн хамт олон “Пушкаш академи”-ийн хүүхдүүдэд 2015 оноос эхлэн өнөөг хүртэл ивээн тэтгэж, туслалцаа үзүүлж ирсэн. Өмнөх хоёр жилд явсан зургаан хүүхдийн болон өнөөдөр Унгарыг зорьсон хоёр хөлбөмбөгчдийнхөө өмнөөс “Их Монгол” сангийн хамт олонд талархал илэрхийлье.

НЭГ БАГ – НЭГ ЗОРИЛГО

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-24 124.158.94.88

Болор дуран ашигласны хэрэг байдаг юм уу? Дашрамд гэдгийг дуран маань олж хардаггүй ээ.

Avatar

ЗОЧИН 2018-07-24

" ДАШРАМД " – БАЙЛГҮЙ ЯАХАВ , . . – НААДУУЛ ЧИНЬ МУЛГУУ , МУЛГУУ …ХЭЛЭЭД ЮҮХЭВ .

Avatar

Зочин 2018-07-24 202.70.38.18

Ташрамд гэдэг билүү дашрамд гэдэг билүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж