Импортын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Импортын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байна

Импортын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байна

“Хятадын хүнс аюулгүй байдал сурталчилгааны долоо хоног”-ын үеэр Гаалийн Ерөнхий газрын мэдээлснээр, 2017 онд Хятадын нийт импортын хүнсний бүтээгдэхүүн 58.28 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсч, сүүлийн таван жил импортын хүнсний худалдаа жилд дунджаар 5.7 хувиар нэмэгдсэн байна.

Хятад иргэдийн амьдралын түвшин өсч байгааг даган импортын хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ улам нэмэгдэж, мөн тоо хэмжээ нь хурдтай өсч,  бараа бүтээгдэхүүн худалдаж авах улс орны тоо нэмэгдэж, төрөл олширч, хилийн боомт нэлээд төвлөрсөн байгаа нь зарим хүнсний бүтээгдэхүүн хэдийн дотоодын зах зээлд гол хангагч болсныг харуулах ажээ. Гаалийн ерөнхий газрын статистикаар 2017 онд хүнсний хэрэглээний ургамлын тос, хуурай сүү, махан болон усны бүтээгдэхүүн зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ 9.419 сая тонн, 1.324 сая, 4.274 сая тонн, 4.89 сая тонн тус тус хүрсэн нь импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хэдийн хэрэглэгчдийн аюулгүй хамгаалах асуудал болжээ.

2017 онд Хятад улс 187 улс /бүс нутаг/-аас 1.429 сая ширхэг, 53.481 сая тонн, 58.28 ам.долларын бараа импортолж, өмнөх оны мөн үеэс 7.9%, 36.5 болон 25.0 хувиар тус тус өсчээ. Импортын хүнсний худалдааны  эхний арван тэргүүлэгчид Европын холбоо, Америк, Шинэ Зеланд, Индонез, Канад, Австрали, Малайз, Орос, Вьетнам орж байна. Импортын голлох бүтээгдэхүүнийг махан, тос, тосон бүтээгдэхүүн, сүү, усан, үр тариа, архи, чихэр, ундаа, хатаасан самар жимс болон нарийн боов, жигнэмэг тус тус тэргүүлжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж