Жүдочид багийн ДАШТ-нд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.28-нд нийтлэгдсэн

Жүдочид багийн ДАШТ-нд өрсөлдөж байна

Францын Парис хотноо болж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жингийн барилдаан өчигдөр дууссан бол өнөөдөр багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээн Монголын цагаар 15:00-д эхэлж байна.

Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хоёул оролцох эрх авсан бөгөөд манай эрэгтэй баг ОХУ, Франц, Польшийн шигшээ багтай B хэсэгт таарсан бол эмэгтэйчүүд Турк, ОХУ, БНСУ-ын шигшээ багтай D хэсэгт учраа таарчээ.

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах хувийн төрөлд дэлхийн 132 орны эрэгтэй 518, эмэгтэй 354, нийт 872 жүдоч өрсөлдсөн бол багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 орны дэлхийн шилдэг баг оролцох эрхтэй байдаг юм.

Манай эрэгтэйчүүдийн хувьд хэсгийн барилдааны эхэнд ОХУ-ын шигшээтэй барилдах бол эмэгтэйчүүд Өмнөд Солонгосын жүдочидтой эхний тойргийн барилдаанаа хийнэ.

С.Цэлмэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж