Дэлхийн хамгийн хурдан эргэлдэгч төхөөрөмж

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хурдан эргэлдэгч төхөөрөмж

Дэлхийн хамгийн хурдан эргэлдэгч төхөөрөмж

Хятад Америкийн эрдэмтэд дэлхийн хамгийн хурдан эргэлдэгч төхөөрөмж хамтран бүтээжээ. Энэ нь минутад 60 тэрбум удаа эргэлддэг байна. Судалгааны үр дүнг Америкийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний улирлын сэтгүүл болох “Физик тайлбар мэдээ” дээр нийтэлжээ. 

Америкийн PURDUE их сургуулийн судалгааны баг болон Хятадын Бээжин их сургууль, Чинхуа их сургууль мөн Квантын шинжлэх ухааны инновацийн төв хамтран цахиурын материал ашиглан туухай шиг эргэлдэгч төхөөрөмж гаргаж авчээ. Үүний урт нь 320 нанометр, өргөн нь 170 нанометр юм байна.

Судлаачид лазер ашиглан туухайг өндөр вакуумд хөөргөнө. Цагирган лазер асахад туухай эргэж, эргэлдэгч төхөөрөмж болно. Шугаман гэрэл асахад туухай савлан багавтар даралт болон мушгилтыг хэмжихэд хэрэглэх юм. Судлаачдын ярьснаар эргэлдэгч төхөөрөмжийн эргэлтийн хурдыг ажиглах нь вакуум шүргэгч болон хүндийн хүчийг судлах боломжтой. Ижил төрлийн төхөөрөмжийг өмнө нь таталцлын тогтмол хэмжигдэхүүн болон дэлхийн нягтралыг хэмждэг байж, шинэ төхөөрөмжөөр квантын механик болон вакуум онцлог чанарыг судлахад ашиглах төлөвлөгөөтэй ажээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж