Цэцийн гишүүн СЕХ-нд ханджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүн СЕХ-нд ханджээ

Цэцийн гишүүн СЕХ-нд ханджээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн ч нөхөн сонгуультай холбоотой маргаан үүсээд байна. Учир нь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий хуульчид үзжээ.

Нэр бүхий гурван хуульч Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байгаа юм. Дээрх гомдлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Гэхдээ хуралдаан болохын өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар авах шаардлагатай байгаа тул Үндсэн хуулийн цэцийн гишүүн Дамдинсүрэнгийн Солонго тус хороонд хандаж албан бичиг илгээсэн байна. Албан бичгийн хариуг наймдугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг хүсчээ.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж