С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай ‘Унаганууд’ клуб ‘Мазала’ нэгдүгээр лигийн 8-р тойрогт гол өрсөлдөгч ‘Хоромхон’-ыг 1:0-ээр хожсоноор дээд лигт дэвших эрхээ авлаа.
‘Унаганууд’ багийн ахлагч П.Алтантулга цор ганц хожлыг гоолыг оруулснаар баг нь 2019 онд ‘Мазала’ үндэсний дээд лигт тоглох эрхээ авсан юм. ‘Хоромхон’ хэдийгээр чухал тоглолтод хожигдсон ч үлдсэн хоёр тоглолтоосоо нэг оноо авахад л дээд лигийн эрх авах боломжтой байгаа.
Хүрэл медалийн төлөө сонирхолтой өрсөлдөөн үзүүлж буй дөрвөн багаас ‘Хаан хүнс’, ‘Вестерн’ клубүүд өчигдөр хожил авлаа. ‘Мазала’ нэгдүгээр лигийн дараагийн тоглолтууд 07 сарын 29-өөс явагдах бөгөөд лигийн хаалтын үйл ажиллагаа 08 сарын 05-д болно.
Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо