Венесуэл улсад үнийн өсөлт нэг сая хувьд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Венесуэл улсад үнийн өсөлт нэг сая хувьд хүрнэ

Венесуэл улсад үнийн өсөлт нэг сая хувьд хүрнэ

Олон улсын валютын сан /ОУВС/ 2018 оны сүүлч гэхэд Венесуэл улсад үнийн өсөлт нэг сая хувьд хүрч болзошгүйг урьдчилан тооцоолжээ. Энэ нь одоо үеийн түүхэнд байж болох хамгийн муу үзүүлэлттэйгээр мөнгөний ханш эрс унасан явдалд хүргэх аж.

“Венесуэл улс 2018 оны сүүлч гэхэд инфляцын түвшин нэг сая хувьд хүрч болзошгүйг бид урьдчилан тооцоолсон. Энэ үзэгдэл 1923 оны Германы марк дэвсгэртийн уналт болон Зимбабве улсад болсон инфляцуудтай төстэй байна” гэж ОУВС-гийн дэлхийн баруун бүс нутгуудыг хариуцсан захирал Алежандро Вернер агентлагийнхаа блог дээр тэмдэглэн үлдээжээ.

2014 онд газрын тосны үнэ огцом буурснаас болж Өмнөд Америкийн улс орнуудын эдийн засагт нөлөөлсөн бөгөөд тухайн үед нэг баррель нь 115 ам.доллараар зарагддаг байсан газрын тосны үнэ ханш буурч 70 ам.долларт хүрсэн нь Венесуэл улсын эдийн засагт хүндээр тусчээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро манай улс бол томоохон гүрнүүдийн өдөөсөн эдийн засгийн дайны хохирогч гэж тэрбээр хэлж байсан удаатай юм. Түүний Засгийн газар ОУВС-г АНУ-ын гар хөл хэмээн сэжиглэдэг байна.

Харин олон улсын эдийг засгийн мэргэжилтнүүд Венесуэл улс өөрсдийн гэрээ болон алдаатай шийдвэрүүд, эрэлт хэрэгцээг тогтворжуулж чадаагүйн улмаас хямралд өртсөн гэж шүүмжилдэг ажээ.

Г. Батмандах
Эх сурвалж: REUTERS 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж