Ким Жон Ун хэлэлцээрийн анхны алхмаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун хэлэлцээрийн анхны алхмаа хийлээ

Ким Жон Ун хэлэлцээрийн анхны алхмаа хийлээ

Хойд Солонгосын баруун хойд хэсэгт орших ‘Сохае’ цөмийн пуужин судалгааны газар пуужин хөөргөх талбайгаа буулгасан талаар АНУ-д төвтэй хяналтын станц мэдээллээ. Энэ мэдээлэл нь хиймэл дагуулын зургаар талбайн устгалын зургуудын тусламжтайгаар батлагдаж байгаа ажээ. Пеньян Трамп-Кимийн уулзалтын үеэр байгуулсан цөмийн хөтөлбөрийг зогсоох хэлэлцээрийн анхны алхмаа хийлээ хэмээн Трампын Засаг захиргаа сайшааж байна. Талууд цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоож, энхийн гэрээ байгуулах гэрээнд харилцан тохиролцсон юм.

Сохае пуужин судалгааны газар нь Пеньяны гол пуужин  туршилтын газар юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ тухай твитертээ “Хойд Солонгос улс сүүлийн есөн сар нэг ч пуужин туршсангүй. Ази даяараа үүнд баяртай байна. Хэлэлцээрийн хэрэгжилт удаашралтай байгааг шүүмжилсэн худал мэдээлэл түгээгчдэд хариу барьсан сайхан үйл явдал боллоо’ гэжээ.

 

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж