1992 оны нэгдүгээр сард Монгол улс, Украин улсын хооронд дипломат харилцаа тогтоосон юм. ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Д.Өнөбилэгт өчигдөр /2018/ Украин Улсаас БНХАУ-д суугаа (манай улсыг хавсран суудаг) Элчин сайдын яамны консул хатагтай Лилия Самойловаг өөрийн нь хүсэлтээр хүлээн авч уулзан тодорхой асуудлаар санал солилцсон байна.
Хатагтай Л.Самойлова Улаанбаатарт байх хугацаандаа Украин улсаас нийслэлд ажиллаж буй өөрийн орны иргэдтэйгээ болон мөн Монгол-Украины найрамдлын нийгэмлэгийн гишүүд, Украин улсад их, дээд сургууль төгсөгчидтэй уулзалт хийж, түүхэн дурсгалт газруудаар аялал хийсэн байна.
Г.ОЮУН