Угаалгын нунтаг яагаад хэрэггүй гэж?

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Угаалгын нунтаг яагаад хэрэггүй гэж?

Саван угаалгын нунтаг үйлдвэрлэгч Proctor and Gamble-ын тооцоолсноор / уг компанийн Tide бүтээгдэхүүн дангаараа АНУ-дахь нийт угаалгын  нунтаг бүтээгдэхүүний 40 % -ийг хангадаг. / америкчууд  өдөр бүр овоолсон хувцас угуудаг аж. Үүнд маш их угаалгын нунтаг, цайруулагч  орж таараа. Хэрэв та анзаарсан бол “Цоо шинэ, сайжруулсан” өндөр үнэтэй бүтээгдэхүүн чанар муутай байдаг. Угаалгын нунтаг байгаль орчинд хортой. Гэвч бид байгаль орчинд  хэрхэн нөлөөлдгийг анзааралгүй угаалгын нунтагт хамаг мөнгөө зарцуулж, Proctor гэх мэтийн угаалгын нунтаг үйлдвэрлэгчдэд ашиг өгч байдаг. Угаалгын нунтгаа дэлгүүрээс худалдаж авалгүй мөнгөө 90 % хэмнэж өөрсдөө хийдэг айл байдаг бол огт хэрэглэдэггүй хүмүүс ч байдаг аж.

Цайруулагч зайлшгүй хэрэгтэй юу?

Угаалгын нунтаг хувцас бий болсноос хожуу харьцангуй сүүлд үүссэн. Эртний хүмүүс ямар нэг байдлаар хувцсаа угаадаг л байсан байж  таараа. Гэхдээ яаж?
Саванг орлож байсан тэр зүйл нь одоогийнх шиг хор нөлөөтэй байгаагүй аж.  Эртний хүмүүс хад хувцсаа хад чулуун дээр үрж, голын усанд булхдаг байжээ. Яг л орчин үеийн машин шороо тоос болсон хувцсыг зүгээр л усанд эргүүлээд цэвэрлэдэг шиг. Нөгөө талаар  хүмүүс угаалгын нунтаггүй бол угаах зүйлээ хойш тавьдаг. Энэ нь огт боломжгүй зүйл болжээ. Хиртэй оймсоо дан усанд угаах бүтэшгүй санаа мэт сонсогдоно. Гэхдээ та угаалгын нунтаганд зардаг мөнгөө хэмнэж өөрөө хийж болно шүү дээ.

  • Гэртээ хэрхэн саван бэлтгэх вэ ?
  • Саван хийхэд хэрэгтэй зүйл:
  • 4 аяга ус
  • Савангийн 1/3 хэмжээтэй  үйрмэг
  • Угаалгын сод /хүнсний сод биш/
  • Саван хийх сав
  • 3 галлон ус
  • Эхлээд савангийн үйрмэгээ 4 аяга усандаа хийж холиод саван уустал зөөлөн гал дээр халаана. Дээрээс нь халуун ус мөн савангийн өөдөс, угаалгын содоо нэмж хий. Том саванд юүлж өтгөн болтол нь хутгана. Зуурмагаа 24 цаг байлгаж гэрийн саван бэлэн болно. Дэлгүүрээс худалдаж авдаг угаалгын нунтгаас ямар ч ялгаа байхгүй. Танай  гэрт савангийн өөдөс байж л байгаа. Туршиж үзсэнийхээ дараа ямар их мөнгө үүнд зарцуулж байснаа мэдээд та лав гайхах биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж