Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирлээ

Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирлээ

Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн МУГТ Б.Гангаамаа үндсэн отог дээр эсэн мэнд бууж ирсэн, түүний биеийн байдал сайн байгаа гэж уг авиралтыг зохион байгуулагч Пакистаны АТР компанийн гүйцэтгэх захирал ноён Найкнам Карим (Naiknam Karim) утсаар мэдэгджээ. 

К2 уулын оргилд долдугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна. Өмнө нь 2012 оны долдугаар сарын 31-нд нэг дор 28 уулчин К2 уулын оргилд хөл тавьж байсан тухай The Hymalayan News сонинд бичжээ. Эдгээр улс орны уулчдаас Монголын анхны уулчин төдийгүй анхны эмэгтэй уулчин Б.Гангаамаа нь анх удаа К2 уулын оргилд амжилттай гарлаа гэж Пакистаны сонинд хэвлэлд дурьдсан байна.

К2 нь хамгийн хүнд бөгөөд хамгийн аюултай уулын нэгэнд зүй ёсоор тооцогддог бөгөөд Италийн уулчид Ахиль Компаноьори (Achille Compagnoni) ба Лино Ласедели (Lino Lacedelli) нар анх 1954 онд K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гараад байна гэсэн бүртгэл байдаг бөгөөд энэ хугацаанд 84 уулчин авиралт хийж байгаад амь насаа алдаж байжээ.

 

Э.ЖОНОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж