Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст уржигдар /2018.07.22/ 18.10 цагийн үед “Гурван хүн усанд живж байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу газар дээр нь очиж ажиллахад хоёр нь модноос зуурч амь гарсан бол 42 настай иргэн М живсэн байв. Тэд Дундговь аймгийн харьяат бөгөөд сургуулийнхаа ойгоор багш нартайгаа хамт амралтын газар ирсэн аж. 15- 16 хүмүүс дөрвөн багшийнхаа хамт явсан бөгөөд нэг багш нь хоёр шавьтайгаа зураг авхуулна гэж Туул голын модон гүүрэн дээр гараад хөл алдан харамсалтайгаар амиа алджээ.Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ.
Э.Бурам