Куве́йтийн мэйкап артист Youtube-д нүүр будалтын бичлэг оруулан алдаршсан эмэгтэй Сондос Алкаттан ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна. Учир нь тэрбээр Филиппин гэрийн үйлчлэгчдийг эх оронд нь амь зуухыг хүсч байгаа бол амралтгүй ажиллах ёстой гэж сошиалд хэлснээрээ олон мянган Филиппин иргэний уур бухимдлыг хүргэжээ. Мөн тэр шинээр батлагдсан хуулийн заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн тавдугаар сард Филиппиний төлөөлөгчид Персийн булангийн орнуудад ажиллаж буй Филиппин иргэдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах асуудлаар харилцан тохиролцсон. Филиппиний Ерөнхийлөгч Дутерте Кувейтэд учир битүүлгээр амиа алдсан Филиппин гэрийн үйлчлэгч эмэгтэйн үхлээс болж Кувейт рүү ажилчин илгээхээ түр хугацаанд хориглосон.
Шинэ хуулийн хүрээнд Филиппин ажилчдыг хоол, хувцас хэрэглэл, гар утас эзэмших, эрүүл мэндийн даатгалд хамруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан, паспорт бусад бичиг баримтаа хувьдаа авч үлдэх, долоо хоногт нэг өдөр амрах ёстой гэж заасан байна.
Сондос Алкаттан ‘Долоо хоногт нэг удаа амарна, сард дөрвөн удаа гэсэн үг гадагшаа гарч таарна. Юу ч хийж явахыг нь бид мэдэхгүй. Паспорт бичиг баримт нь өөрт нь байгаа тохиолдолд хэзээ ч зугтааж, ажлаа хаяж мэднэ. Эцэст нь бид л хохирч үлдэнэ. Би дахиж Филиппин гэрийн үйлчлэгч авахгүй’ гэжээ.
Залуухан олны танил эмэгтэйн мэдэгдэлд дургүйцсэн иргэд дургүйцлээ илэрхийлсээр байна. Алкаттаны хамтарч ажилладаг гоо сайхны компани хамтарч ажиллахаас татгалзсан байна. Алкаттаныг гаргасан алдаагаа засаж, тэднийг боол мэт үзэхээ больж Филиппин иргэдээс уучлалт гуйхыг шаардсан постууд сошиалд хүчтэй өрнөж байгаа аж.
Эх сурвалж: 9GAG