Грект ойн түймэр гарч, 20 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Грект ойн түймэр гарч, 20 хүн амь үрэгджээ

Грект ойн түймэр гарч, 20 хүн амь үрэгджээ

Грекийн нийслэл Афин хотод ой хээрийн түймэр гарсны улмаас 20 хүн амь үрэгдэж, 104 хүн гэмтэж бэртжээ. Аврах багийн ажилчид Грект амарч байсан гадаадын арван жуулчинг хайх ажиллагааг шуурхай явуулж байгаа аж.

Одоогоор олон зуун гал сөнөөгч галыг унтраахаар ажиллаж байна. Афин хотын ойролцоо амьдардаг айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ. Амь үрэгдсэн ихэнх хүмүүс Афины зүүн хойд хэсэгт орших, ойролцоогоор 40 км яваад хүрэх Мати далайн эргийн амралтын газарт амарч байсан хүмүүс байсан бөгөөд зарим хүмүүс нь гэртээ, машин дотор амь үрэгдсэн гэжээ.

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Босниад айлчлах айлчлалаа цуцлан, нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, Аттика, Афин хотуудад онц байдал зарласан гэжээ. Мөн Европын орнуудаас тусламж хүсэн нисдэг тэрэг болон нэмэлт хүч илгээхийг хүссэн.

Герман, Польш, Франц, Италиас нисдэг тэрэг, бусад тусламж үйлчилгээ, нэмэлт хүч илгээсэн гэжээ.

эх сурвалж: bbc 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж