2003 оны алдарт драфтын ангийн тоглогч, НБА-н 10 удаагийн Бүх-Одод К.Энтони Техас мужид ирж байна. Оклахома Сити Тандер баг энэ зун залуу тоглогч Ж.Герант болон П.Жорж нарын довтлогч нартай гэрээгээ сунгасан тул К.Энтони багаа орхих нь бараг л тодорхой байсан. Түүний багтайгаа байгуулсан гэрээний заалтанд өөрөө зөвшөөрвөл солилцоонд орж болох тухай заалт бий. Ийм тэрбээр Атланта Хаукс багаар дамжин Хьюстон Рокетс багт ирж байна. Ингэснээр ирэх улирал Ж.Харден, К.Пол, К.Энтони нарыг талбай дээр харах боломжтой болж байна. Энэ солилцооны өмнө Хьюстон Рокетс багийн лидер Ж.Харден багтаа К.Энтониг авчирах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.
Бостон Селтикс баг чөлөөт агент болоод байсан М.Смарт багтаа үлдэхээр болжээ. М.Смарт 2014 оны драфтын 1-р тойргийн 6-р Бостон Селтикс багт ирж байсан бөгөөд энэ зун чөлөөт агент болсон. Ийм түүнтэй баг нь 4 жилийн 52 сая ам.долларын гэрээ байгуулжээ.
Итали залуу М.Белинелли 3 жилийн дараа дахин Сан-Антонио Спөрс багт эргэн ирлээ. НБА-д 11 дэх жилдээ тоглож буй М.Белинелли 2013-2015 оны улиралд Сан-Антонио Спөрс багт тоглож байхдаа НБА-н аваргын бөгжийг хүртэж байсан.
НБА-н 2004 оны драфтын тэргүүн сонголт, НБА-н 8 удаагийн Бүх-Одод тоглогч Д.Ховард 6 дахь багтайгаа нэгдлээ. Өнгөрсөн улиралд Шарлотт Хорнетс багт тоглосон Д.Ховардтай Вашингтон Визардс баг 2 жилийн 10 сая ам.долларын гэрээ байгуулжээ.
Өнгөрсөн улирал дөнгөж плэй-оффын гадна үлдсэн Денвер Наггетс баг А.Томасыг өөрийг болголоо. Гэхдээ ердөө нэг жилийн гэрээ байгуулсан байна.
Даллас Маверикс баг 40 настай ахмад довтлогч Д.Новицкиг дахин нэг жил авч үлдэж байна. Даллас Маверикс баг лидер тоглогчоо тийм ч амархан явуулахгүй бололтой. Ямартаа ч чөлөөт агент болоод байсан ахмад тоглогчтойгоо дахин нэг жилийн гэрээ байгуулсан байна.
Б.БЯМБАБАЯР