Хурдны галт тэргүүд утасгүй интернеттэй болно | News.MN

Хурдны галт тэргүүд утасгүй интернеттэй болно

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

Хурдны галт тэргүүд утасгүй интернеттэй болно

Хурдны галт тэргүүд утасгүй интернеттэй болно

Япон улсын Токио хотноо 2020 онд зохиогдох зуны Олимп болон Паралимпийн наадмаас урьтаж хурдны галт тэргэнд үнэгүй утасгүй интернетийн холболт суурилуулахаар болжээ. Японы төмөр замын компаниуд утасгүй интернетийн үйлчилгээг зорчигчдод болон гаднын жуулчдын хэрэглээнд нийцүүлж хүсэлтийн дагуу нэвтрүүлэх болсон аж.

\Утасгүй интернетийн үйлчилгээг Тохокү шугамд үйлчлэх E5 шинэ загварын хурдны галт тэргэнд өнгөрсөн тавдугаар сард нэвтрүүлсэн бөгөөд өөрийн электрон шуудангийн хаягаа бүртгүүлэн тус үйлчилгээг авах боломжтой.

“Хурдны галт тэргээр зорчиж байх би үргэлж ухаалаг утсаа хэрэглэдэг. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр амьдралыг хөнгөвчилж байна” гэж E5 хурдны галт тэргээр зорчсон 40 настай үйлчлүүлэгч ярьжээ.

Үнэгүй интернетийн үйлчилгээг Тохокү, Хокүрикү болон Акита шугамаар зорчих хурдны галт тэрэгнүүдэд 2019 оны Есдүгээр сар гэхэд нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд Яамагата шугамын хурдны галт тэргүүдэд 2020 оны гуравдугаар сараас өмнө нэвтрүүлэх аж. 2020 он гэхэд Япон даяар бүх шугамд зорчих хурдны галт тэргүүдэд интернетийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төмөр замын удирдлагууд төлөвлөөд байна.

Г. Батмандах

Эх сурвалж: Asahi

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-24 182.160.34.92

heer hodoo ch

Avatar

ЗОЧИН 2018-07-24

ХУРДНЫ ГАЛТ ТЭРГЭНД " ИНТЕРНЕТ " – ЭНЭ ЧИНЬ ХАРИН ДЭВШИЛ БАЙНАЭ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж