"Европ өөрийгөө хамгаалж чадна"

Хуучирсан мэдээ: 2018.07.24-нд нийтлэгдсэн

"Европ өөрийгөө хамгаалж чадна"

"Европ өөрийгөө хамгаалж чадна"

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долдугаар сарын 11-нд Бельгийн Брюссель хотноо болсон Умард атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гын чуулга уулзалтад оролцсон. Чуулга уулзалтаар Ерөнхийлөгч Дональд Трамп Герман болон Их Британи улсуудыг хурцаар шүүмжилж олон хүмүүсийн дургүйцлийг өдөөснөөр зогсохгүй НАТО-гын гишүүн орнуудад  батлан хамгаалах салбартаа дөрвөн хувьд хүргэх хөрөнгө оруулалт хийхийг шаардсан буй.

Тэгвэл Герман улсын Форса институтээс ард иргэдийн дунд санал асуулга явуулснаа өчигдөр /2018.07.23/ толилуулсан байна. Уг судалгаанд Германы ард иргэдээс “АНУ-ын цэргийн хүчний тусламжгүйгээр Европ өөрийгөө хамгаалж чадах уу?” асуултаар санал хураажээ. Санал асуулгад оролцогчдын 60 хувь Европт АНУ-ын тусламж хэрэггүй гэж саналаа өгсөн бол Европ зөвхөн АНУ-ын тусламжтайгаар өөрийгөө хамгаалж чадна гэж үлдсэн 37 хувь үзжээ.  Мөн судалгаанд оролцогсдын 84 хувь Трампын хэлсэн ОХУ Германыг удирдаж байна гэсэн шүүмжлэлийг “утгагүй” хэмээн дүгнэсэн аж.

Форса институт уг санал асуулгыг 1004 иргэдээс авч нэгтгэн толилуулжээ.

Г. Батмандах

Эх сурвалж: REUTERS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж