Алт, зэс, газрын тосны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Алт, зэс, газрын тосны үнэ буурчээ

Алт, зэс, газрын тосны үнэ буурчээ

Хөрөнгө оруулагчид АНУ-ын Ерөнхийлөгчийн ган, хөнгөн цагаанд ногдуулсан тариф тогтоосноор дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнэд нөлөөлж байгаа нөлөөллийг тогтоохыг хичээж байна. Үнийн эсрэг хариу арга хэмжээ авах тухайд эрсдэлтэй байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Европын орнууд болон Канада, Хятадаас оруулах эрдэс баялгийн гаалийн татварыг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр нь эрдэс баялгийн салбараас эдийн засгийн өсөлт нь шалтгаалдаг улс орнуудын хувьд ихээхэн хүндрэлтэй тулгарч байгаа юм.

BBC-ийн мэдээлснээр дэлхийн зах зээлд унц алтны үнэ 1224.85 ам.долларын ханштай байна. Дэлхийн зах зээлд алтны үнэ энэ сарын эхнээс унажээ. Алтны ханш өнгөрсөн долоо хоногийн дунд хүртэл унаад бага зэрэг өссөн. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 6.75 хувиар өссөн байгаа юм.  

А зэрэглэлийн цэвэршүүлсэн тонн зэсийн үнэ өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны байдлаар 8534.5 ам.долларт хүрч, өнгөрсөн 2017 оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар буурсан боловч өмнөх сараас 0.7 хувиар өссөн байжээ. Лондоны металлын биржид зэсийн үнэ өнөөдөр 7795 ам.долларын үнэтэй байна. Зэсийн ханш өнгөрсөн сарынхаас 738.5 ам.доллараар буурчээ.

Лондоны үнэт металлын биржд тонн цэвэр зэсийн үнэ 2018 оны долдугаар сарын байдлаар  6005.00 ам.доллар болж, өмнөх сарын дунд үед зэсийн үнэ 7.262,50 болтлоо өссөн байна.

‘Баруун Техас’ төрлийн тос, олон улсын зах зээл дээрх Брент тосны үнэ харилцан адилгүй байна. Зах зээл дээрх аль алиных нь үнэ уналттай хэвээр байна. Гэсэн хэдий ч америк түүхий тосны үнэ буурсан бол олон улсын түүхий тос бага зэргийн өссөн үзүүлэлттэй гарсан байна.

WTI газрын тос нэг баррель нь 68.17 доллар буюу өмнөх үеэс 0.09 доллар буюу 0.13 хувиар буурсан байна. Брент тосны хувьд нэг баррел нь 73.07 долларын үнэтэй байна.

Их 20-ийн гишүүн орнуудын сангийн сайд нар, төв банкны удирдлагуудын Буэнос-Айрест болсон уулзалтын үеэр худалдааны болон геополитикийн зөрчилдөөнөөс үүдэлтэй асуудлаас бол эдийн засгийн өсөлтөд нөлөөллөөс сэргийлэх асуудлаар яриа хэлэлцээр хийв.

Эх сурвалж: Fxempire

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж