
25 настай дуучин “Entertainment Weekly”-д өгсөн ярилцлагадаа: "Би дуу дуулж байснаас, кинонд дуу оруулж байсангүй. Хүүхэлдэйн киноны дүрүүд гайхмаар хөгжилтэй бас галзуу санагдсан болохоор би хошин шогийн мэдрэмжтэй байх гэж хичээж байлаа. Lady Gaga-гийн дуу оруулсан үзэгдэлд тэрбээр өөртөө итгэхээ больж, сэтгэлээр унасан Лизад урам зориг хайрлахаар Спрингфилдэд ирнэ. Харин төгсгөлд нь хатагтай Gaga “Хуурамч модноос алим унадаггүй” гэж хэлдэг ажээ. Киноны продюсер “Симпсоныхон”-д дуучны хоолой, ам барих чадвар ихэд таалагдсан гэжээ.
Н.Энх