Дэлхийн шилдэг 500-д Хятадын 120 компани оржээ | News.MN

Дэлхийн шилдэг 500-д Хятадын 120 компани оржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг 500-д Хятадын 120 компани оржээ

Дэлхийн шилдэг 500-д Хятадын 120 компани оржээ

Дэлхийн нэр хүнд бүхий “Fortune” сэтгүүл өчигдөр буюу 2018.07.19-ний орой 2018 оны дэлхийн 500 шилдэг компанийн жагсаалтыг олон нийтэд зарласан байна. Хятадын компаниудын жагсаалтад орох тоо 15 жил дараалан өсөж, өнгөрсөн жил 115 компани байснаас энэ жил 120 болон нэмэгджээ. Харин АНУ-ын 126 компани жагсаалтыг тэргүүлж байгаа бол Японы 52 компани багтаж, гуравдугаар байранд оржээ.

Таван жил дараалан Wall-Mart дэлхийн хамгийн том компани болж, удаад нь STATE GRID Corporation, Sinopec Group болон PetroChina зэрэг Хятадын гурван компани эхний дөрвөн байранд багтжээ. Ашиг орлогын жагсаалтыг тэргүүлсэн 10 компанийн 4 нь Аж үйлдвэр, арилжааны банк, Бүтээн байгуулалтын банк, Хөдөө аж ахуйн банк, Хятад Улсын банк зэрэг Хятадын дөрвөн том банк хэвээр байна.

2017 онд анхаарлын төвд байсан Алибаба, Tencent зэрэг интернетийн компаниуд эл жагсаалтад анх удаагаа оржээ. Харин 2018 онд Хятадын төвийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэл сайн байж, CHINA MERCHANTS GROUP мөн анх удаагаа жагсаалтад орсон бөгөөд 280-д жагссан. Хятадын төвийн аж ахуйн маш олон нэгж нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийн үр шимийг хүртсэнээр, өндөр түвшинд эрэмбэлэгдэж байна. Мөн дэлхийн интернэтийн тэргүүлэх компаниуд тэдгээрийг шил даран нэхсээр байгаа юм.

Эх сурвалж: ССТВ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж