Хүний нүүр бүх бичиг баримтыг орлоно

Хуучирсан мэдээ: 2018.07.23-нд нийтлэгдсэн

Хүний нүүр бүх бичиг баримтыг орлоно

Хүний нүүр бүх бичиг баримтыг орлоно

Хятад улс нийгмийн даатгалын дэвтрийг хэрэглээнээс гаргаж оронд нь хүний нүүрний цахим мэдээллийн сан байгуулах болсноо мэдэгдлээ. Энэ сарын эхээр БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас хэвлэлийн бага хурал хийлгэн энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм.

Гуандун, Гуанши, Жэжян хотод хүний нүүрний цахим сан хэдийнэ байгуулагдаж дээрх ажил нэгэнт хэрэгжиж эхлээд байгаа билээ. Тус улсын нүүр уншуулах аппаратын үйлдвэрлэлийн салбарт 2021 он хүртэл таван тэрбум юаны зах зээл нээгдэж байгаа юм. Карт, утас, хурууны хээ уншуулан төлбөр тооцоо хийх нь хүмүүсийн амьдралын хэвшил болсон. Тэгвэл одоо нүүр уншуулах технологи бидний амьдралд ийнхүү нэвтэрч байна. Энэ нь хүмүүсийн цаг мөнгийг хэмнэх ч цаашдын үр дагавар нь хэрхэхийг одоогоор таах боломжгүй юм.

Камер нь хүний нүднээс 1000 дахин илүү хурдтай

Бээжингийн Жүн Гуансүн шинжлэх ухааны паркт байдаг нэгэн компани нүүр уншуулах аппаратыг үүдэндээ угсарсан аж. Сэтгүүлч тухайн компанийг зорьж очсон ч үүдээр нь нэвтэрч чадаагүйн улмаас сурвалжлагаа бэлтгэж амжсангүй. Камер хүний нүүрийг уншиж, мэдээлийг гол чип руугаа явуулсанаар тухайн объектыг ялган таньдаг ажээ. Энэ хугацаа маш богино, бараг л нүд ирмэхийн зуур. Компанийн ажилтнууд утсаа харж толгойгоо бөхийлгөн яаруу сандруу орч гарч байсан ч үүд нээлттэй хэвээр. Нүүр уншуулах аппарат нь өнгөрсөн зууны 60 онд зохиогдсон. Өнөөдөрт ирэхдээ технологийн хувьд шинэчлэгдсээр хүний нүүр, хацар, ам, нүдний эргэн тойроны 30 мянга гаруй онцлог шинжээр тухайн хүнийг таньдаг, ихэр хоёрыг ч ялгаж чаддаг гэнээ. Тэр байтугай хүний хөдөлгөөнийг ч ялгаж таньдаг аж.

Нүүр уншуулах аппаратны хэрэглээ өргөжсөөр байна

Энэ сарыбн 13-нд БНХАУ-ын Шаньдүн мужид Хятадын нэртэй дуучны концерт болсон. Энэ үеэр нүүр уншуулах төхөөрөмжийн ачаар цагдаагийн ажилтнууд 35 мянган хүний дундаас гэмт хэрэгтнийг олж чадсан байна. Энэ бол нүүр уншуулах аппаратны хэрэглээний бодит жишээ.

Хятад улсын Тян Мо хэмээх супер маркет нь үйлчлүүлэгчийн зүс царай, үйл хөдлөлөөс хэн болохыг нь тогтоогоод зогсохгүй таны сонирхож буй бараа бүтээгдэхүүнийг автоматаар мэдрэх аж. Ингээд үйлчлүүлэгч сонгосон бүтээгдэхүүнээ худалдан аваад дэлгэцэнд царайгаа харуулахад л хангалттай. Та карт, утасны баркодоо уншуулах шаардлагагүй. Харин ч тооцоолох дэлгэц рүү инээмсэглэх тутам таны авсан барааны үнэ хямдарна. Инээмсэглэлийг тань үнэлнэ гэсэн үг.

Тухайлбал тус супер маркет нь хүнийн зургийг хүлээн зөвшөөрөх технологийг ашигладаг. Тодруулбал энэ технологи нь таныг зүс царай, үйл хөдлөлөөр тань таних бөгөөд ямар бүтээгдэхүүнийг хараад сэтгэл хангалуун байгааг тогтоохоос гадна худалдан авах эсэхийг тань ч мэдрэх чадвартай аж.

Эх сурвалж: ССТВ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж