Дэлхий дээрх хамгийн эртний амьтны ул мөрийг Хятадаас олжээ. Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын “Шинжлэх ухаан” сэтгүүлийн харьяа “Шинжлэх ухааны дэвшил” сэтгүүлд тус судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Тодруулбал, Америк, Хятадын шинжлэх ухааны эрдэмтэд БНХАУ-ын Гурван хавцалын бүс нутгаас өдийгөөс 540 сая гаруй жилийн өмнө амьдарч байсан амьтны чулуужсан мөрийг олжээ. Эдгээр мөр нь нэгэн төрлийн сам хорхойнх төдийгүй өнөөг хүртэл илрүүлээд байгаа амьтны мөрнөөс хамгийн эртнийх нь гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ